本文へスキップ

TEL:+976-7000-0558

ӨВӨРХАНГАЙ АВТО АЯЛАЛ УАЗ-496

Өврийн сайхан Хангайн-д  УАЗ 469-аар нэг удаа
Адал явдалт АВТО АЯЛАЛ нээгдлээ

ХӨЛСАЯ АЯЛАЛ бол 2006 оноос ЯПОН жуулчдыг МОНГОЛ-доо аялуулж ирсэн 15 жилийн арвин туршлагатай, Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн, дотооддоо жуулчинд үйлчилгээ үзүүлэх Inbound тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн аялалын компани болох Шинэ Зууч Трэвел-ын ДОТООД АЯЛАЛЫН БРЭНД НЭР ЮМ.
Бид та бүхэндээ Өврийн сайхан хангайн аялалаа санал болгож байна. Хөгнө Хан хайрхан, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу, Төвхөн хийд, Үүртийн тохой, Бага хүрхэрээ, Улаан цутгалан, Оготны мухар, Хүйсийн найман нуур, Могойтын халуун рашаан, Ногоон нуур, Сангийн далай, Дуут манхан зэрэг байгалийн өнгө үзэмж хосолсон газруудаар Өвөрхангай аймгийн УАЗ 469 клубтэй хамтран, дотоодын аялал жуулчлалын зах зээл дээр өмнө байгаагүй шинэ ЗАМ-аа нээлээ.
Бидэнд аюулгүй байдал хамгийн чухал учир халдвар хамгаалалаа баримтлан аялахаас гадна, гэнэтийн ослын болон, жуулчны эрсдэлийн даатгалд хамрагдсан болно.ХөлСая авто аялалд ТАВТАЙ МОРИЛ.

ҮҮРТИЙН ТОХОЙ
Монгол түмний морины их шүтээн
АВТО АЯЛАЛ
УАЗ-469 АЯЛАЛ
УАЗ-496
ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД
УЛААН ЦУТГАЛАН
ҮҮРТИЙН ТОХОЙ
ХАРХОРИН ЭРДЭНЭЗУУ
ЭЛСЭН ТАСАРХАЙ
ТАХИЛТ НУУР
ОРХОНЫ ХҮРХЭРЭЭ
ХӨГНӨ ХАН УУЛ
МАЙХАН АЯЛАЛ
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР
ЦАГААН НУУР
АВТО АЯЛАЛ
ТӨВХӨН ХИЙД


ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

ХӨГНӨ ХАН
Элсэн тасархайн зүүн хойд талд Хөгнө хан хайрханы бараа, сүртэйхэн харагдана. Булган аймгийн Гурванбулаг Рашаант сумын нутагт орших сүрдэм хайрханы нэрний үүсэл олоон жилийн өмнө, Халхууд Манжид дагаар орох тэр үед болжээ.
Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв. Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ.
Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.
Өглөөний ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагджээ.Тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ.
Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ.
Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.
Ойрдын цэргүүд лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.
Хөгнө Хан уулнаас хамаагүй юм түүж мод огтолж болдоггүй догшин хайрхан гэж нутгийнхан ярьдаг.
Бас орой тагт дээрээ жижиг нууртай, нууранд нь алтан загас байдаг гэсэн домог яриа бий.

ЭРДЭНЭЗУУ ХИЙД
Эрдэнэзуу музей нь XVI зууны сүүлээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр барьсан бөгөөд 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсний дагуу Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй.
Тус хийд хөгжлийнхөө оргил үед 20 га талбай бүхий 108 суваргат хэрмэн хашаатай, 4 талдаа асарт хаалгатай, 60 гаруй сүм дуганы барилга байгууламжтай цогцолбор байсан бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд хийдийн барилга байгууламжийн ихээхэн хэсэг эвдэрч сүйтгэгджээ.
Эрдэнэзуу хийдийг 1965 онд улсын зэрэглэлтэй, Шашны түүхийн сүм-музей болгосон байна. 1990 онд орон нутгийн сүсэгтэн олны санал хүсэлтийг харгалзан үзэж, шашны хурал, мөргөлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Тус музейг жилд дунджаар 50 мянга орчим хүн үзэж сонирхдог ба үүний 50 хувь нь гадаадын жуулчид байна. Музейн сан хөмрөгт нийт 7464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт  бүтээл юм.

ТӨВХӨН ХИЙД
Богд Т.Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хаданд тус хийд орших бөгөөд уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ.
Өндөр гэгээн Т.Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Төвхөн хийди йг 1992 оноос улсын хамгаалалтад авсан ба 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон байна. Сүсэгтэн олон Төвхөн хийдийг энергийн төв хэмээн нэрийдсэн ба эхийн умайгаар орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрж, хүслээ шивнэн хийморио сэргээдэг.

ҮҮРТИЙН ТОХОЙ
Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэх болжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэдэг.
Энэхүү ханан хад бүхий хавцлын өмнүүр тохойрон урсах Орхон голын үзэсгэлэнт хэсэг нь Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд байдаг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр энэ тохойд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.
УЛААН ЦУТГАЛАН
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 метр өргөнтэй хүрхрээ юм.
Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй.

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн найман нуурын 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг бөгөөд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн , 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр байдаг аж. Нууранд урдаас очих зам бартаа ихтэй тул мориор очдог байсан ч өнгөрсөн жил нутгийн иргэн хувийн хөрөнгөөрөө засварлаж, машин явах боломжтой болгосон байна.Харин бид ар талаас нь хөвч тайга, уул усаар орох болно.

ШИРЭЭТИЙН НУУР
1639 онд одоогийн Өвөрхангай аймагт шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхөд зориулсан орд өргөөг Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар барьж байсан түүхтэй.
Хангайн нурууны баруун урд хэсэгт сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян гэсэн хоорондоо гүний судлаар холбоотой найман нуур бий. Эдгээр нууруудыг Хүйсийн найман нуур гэнэ. Галт уулын гаралтай, цэнгэг усны нөөц бүхий эдгээр нуур нь үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн дурсгалт газар юм.
Өврийн сайхан хангайн үзэмжийг нэмсэн Ширээт нуур руу түрж орсон 2 хэсэг модтой хамрыг нутгийхан арал хэмээн нэрлэдэг.

МОГОЙТЫН РАШААН
Орхоны хөндийн БЦГ болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд Могойтын халуун рашаан бий. Могойтын халуун рашаан нь Хангайн нурууны дорнод хэсэг болох Булганы хүрэн чулуу, Зэсэн улаан зэрэг ойн бүснээс дээш 3000-2200 метрт өргөгдсөн тагийн өвсөөр хучигдсан, хушин ой бүхий нүцгэн хад, маш бэрх өндөр хөвөөгийн араас салаалан урссан 2 горхины дундаас ундран гардаг. Могойтын халуун рашаан Бат-Өлзий сумаас баруун урагш 18км, Хужирт сумаас 70км, Арвайхээр хотоос 100км, Улаанбаатараас баруун тийш 450км зайд оршино.
Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж адисласан рашаан юм. Чулуун дээр тодорсон могойнууд, яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан үлдсэн үнэт зүйлс энд бий.

ГАЗРЫН ЗУРАГ


АВТО АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Явах цэг

Улаанбаатар

Аялалын
код

ӨХА-03

Аялах
хугацаа

6 шөнө 7 өдөр

Аялалын
огноо

6сар20-27
6сар27-7сар4

Захиалах

Утас, online

Аялалын
үнэ

1 сая төгрөг

Хэдэн хүн

12-20 хүн

Хүүхэд/8-12/

500.000 төг

Өдөр

Маршрут

Хоноглох

Аялалын Хөтөлбөр

6/20

ням

Улаанбаатар

Элсэн тасархай

Эрдэнэ хамбийн хийд

Гэр

Бидний УАЗ 469-ын адал явдалт авто аялал маань Улаанбаатар хотын 50 мянгатын Пийс тауэрын авто зогсоол дээрээс өглөө 8 цагаас Элсэн тасархай явах аялалын тусгай автобусанд сууснаар эхэлнэ.
Үдийн хоолоо Хөгнө Хан уулын бэлд малчин айлд тааруулнаа.Тэнд авто аялалын баг, болон хүсэн хүлээсэн УАЗ 469-ууд хүлээж байх болно.Өвөрхангай УАЗ Клубт найдаж болно. Тэд хэнтэй хэзээ хаашаа яаж явахаа мэддэг хамт олон.
Хөдөө гарсан хүн байна даа хонины шинэ шөл уунаа хэдүүлээ.Хоолны дараа УАЗ-тайгаа танилцаад Эрдэнэ Хамбын хийдрүү ухасхийчий. Дараа нь Морь Тэмээ унах бол асуудалгүй.Бидний эртний найз, нутгийн индиан Далай Паагаа 2 зохицуулна.

Оройн хоолон дээр халуун чулуу атгуулна.
[Гэрт хононо]

6/21

даваа

Элсэн тасархай

Хархорин
Эрдэнэзуу

Төвхөн Хийд

Гэр

Өглөө эртлэн хамаг юмаа хамж аваад Хархорин хотруу урагшаа. Мэдээж Эрдэнэзуу хийддээ аян замаа даатгаад авна.Хархорин музей, Боов хад, Мэлхий хадаарр ороод гарна. Замын хуушуур, цуйван ч янзын да.
Дэлгүүр хоршоогоор ороорой, хэд хоног хүн шатаагаад байв. Төвхөн хийд гараад гишгэчинээ. Зам хэцүү ч унаж яваа УАЗ-469 найдвартай.Жолооч нар нь туршлагатай.
Оройхон очоод гэр гэрлүүгээ.Хоол идэхээр гарч ирэхээ мартваа.
[Гэрт хононо]

6/22

мягмар

Төвхөн Хийд

Үүртийн тохой

Улаан цутгалан

Оготны мухар

Майхан

Нийгэмшилээ мартаад орчиноо мэдэр. Борцтой шөл уучихаад Төвхөн хийд рүүгээ 69-тэйгээ мацна. Цаадуул чинь Аль чадахаараа хийд рүү дөхүүлэх байх.Төвхөн Хийд уулын орой дээр.
Гэр бүл, үр хүүхэд аж амьдралаа даатгаж залбираад машин дээрээ цуглаарай. Өдрийн хоолнууд хүлээж байгаа тул тэдэн рүү очно.
Нар гозойхоос өмнө хөдлөхгүй бол амжихгүй. Орхоны хүрхрээ орох ёстой.Facebook-т тавих патераа даруулж, лайв хийж, гайхуулах хэрэгтэй. Мөн жижиг завинд суух нигууртай өдөр.
Тэндээсээ Оготны мухар гэх хүний хөл, машины мөр хүрээгүй диваажин луу очиж хононо.


[Майханд хононо]

6/23

лхагва

Оготны мухар
Найман нуур

Гэр

Майхан

Өнөөдөр 50км замыг бараг өдөржингөө явна. Шавар намагт сууна, татна чангаана, хүчээ нэгтгэнэ. Эвтэй байхдаа хүчтэй болно. Машинууд маань 469-үүд тул найдвартай. Таарсан газраа хоолоо хийж иднэ, нойлоо ч орно. Найман нуурыг араас нь орох чухал даалгавар авсан салаа отогтоо ирнэ.

Энэ чинь л адал явдалт авто аялал шүү дээ. Энэ аялалд орой нь шоу паатий оруулчий. Нарги, цэнгэ байгалын сайханд уйлж дуулаад л. Хэдэн шорлог нь хаачив гэж.Цүнхний юмаа одоо л гаргах цаг.
Наригна шүү наргина.
[Гэр болон Майханд хононо]

6/24

пүрэв

Найман нуур

Ширээт нуур

Гэр

Майхан

Өглөө эрт сэрээд ч яахав, тэнд цаг хугацаа нар сараар баримжаалдаг. Хоносон цуйван сүүтэй цайтай ч янзын шүү. Бантан мэт нь дагалдах байх. Үйлчилгээний баг таныг өнөөдөр бөмбийтөл бөөцийлнө. Сайхан амар. Хүүхэд шиг бай. Нийгэм, улс төр, инфляци энэ диваажинд үйлчилдэггүй.
Өдөр оройн хоолон дээр аятайхан юм бодсон байгаа тул очоод харна биз.
(Дөрөөт, Халиут, Бугат, Хүйс, Шанаат нуурууд үзэх. Морь унах, явган аялах боломжтой)


Сүрлэг өндөр уулс, уудам хөндий, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудын өлгий нутагт өврийн сайхан хангайд тухлаад ав.
[Гэр болон Майханд хононо]

6/25

баасан

Найман нуур

Могойтын рашаан

Ногоон нуур

Майхан

Та бол бидний шинэхэн жуулчин тул таньд шинэхэн өрөм, боорцог, талх, цагаан идээгээр дүрмийн дагуу дайлна.Замдаа бувар бувар гэх ааруул ээзгийг зэхэж өгүүлэхээр нутгийн малчин Дамбийтай тохирсон байгаа.Тэдний гэрээр орж зураг хөрөгөө баахан даруулчаад Могойтын рашаан орно.

Рашаанд орж замын шорооноосоо салж, үс гэзэгтээ анхаараад аваарай.Дахиад 2 өдөр байна. Шумуулнаас болгоомжил. Оройхон Ногоон нуурын ойролцоо майханд.

[Майханд хононо]

6/26

бямба

Ногоон нуур

Сангийн далай

Дуут манхан элс

Их монгол элс


Бааз

Өглөөний хоолыг Тогооч нарт даатгая. Тэд бас таньтай адил мундаг шүү.
Овон товон, уул даваа, ус намаг гатлан явсаар Өлзийт сумын нутагт орших Хунгийн сүргийн өлгий нутаг Сангийн далайд саатна, Хос хун зөвшөөрвөл тэдэнтэй хамт зураг даруулна.
Цааш явсаар Дуут манхан элсэн дээр очно. Сайн чагнавал нэгийг дуулгах вий.
Ар хөвч, Уул нурууд, ой тайгаар явсан бол одоо цэлийсэн тал, элсэн манхан таныг угтана. Гэртээ харих зам бол хамгийн зөв зам юм. Зам зуур хэний айраг исжүү, Хэний хүүхэн ... гээд явахгүй ч ганц нэг айлаар дөрөө мултална.
Цааш явсаар Их Монгол элс буюу Элсэн тасархайн урд талаас нь очно.
Байгал нь өөрөө их гоё. Орой галын наадам хийж тойрон тойрон бүжнэ.

[Баазад хононо]

6/27

ням

Элсэн тасархай


Улаанбаатар

Ирсэн гийчин буцдаг, эхэлсэн аялал өндөрлөдөг жамаас хазайхгүй.7 хоног бага хугацаа боловч туулаад үзээд, мэдрээд хараад ирэхээр гайхалтай сайхан хугацаа юм.Та манай аялалыг дурсаж, найз нөхөд,гэр бүлдээ бахархан ярьж явах болтугай.

Өнөөдөртөө хот орж л байвал болоо биш шүү. бас нэг сюрприз байгаа.

  • Дээрх авто аялал нь цар тахал болон тухайн өдрийн цаг агаар, замын байдлаас шалтгаалан орон нутагт өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд таньд болон аялалын багт урьдчилан мэдэгдэх бөгөөд, групп ахлагч болон орон нутгийн хөтөч болон жолооч нарын зааврыг дагаж мөрдөнө үү.
  • Дээрх төлбөр нь 7 өдрийн 1 хүний аялалын зардал болно. Аялалд оролцогчдын тооноос хамааран тарифт өөрчлөлт орж болно.
  • Хөдөө орон нутагт майхан болон жуулчны гэр баазад байрлах бөгөөд 1 майханд 2 хүн, 1 гэрт 3- 4 хүн байрлана. Хэрэв ганцаараа нэг майхан нэг зочны гэрт байрлах бол нэмэлт төлбөр төлнө.
  • Мэргэжлийн жолооч болон, нутгийн хөтөч таньд үйлчлэх болно.
  • Бүх аялагчидаа  Дотоодын аялалын даатгалд хамруулна.
  • УАЗ 469 машин болон тэдгээрийн жолооч нар нь  жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалд бүрэн хамрагдсан байхаас гадна, аялагч хүсвэл жолоочийн зөвшөөрлөөр /Б ангилалтай байх/аюулгүй замд жолоо барих боломжтой. Ийм тохиолдолд аялалд оролцогч нь аялал эхлэхээс өмнө 7 хоногийн өмнө мэдэгдсэн байх шаардлагатай.
  • Тээврийн хэрэгсэлд жолооч ороод 4-5 хүн зорчино. Суудлын тоо заана. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө нэг машинд аялж болно.
  • Хоолны нөхцөл: Аяллын хөтөлбөрт дурдсанчлан (стандарт 3 хоол)
  • Аялалын үнэд багтсан зүйлс:
  • Хотоос Хотод хүргэлт, тээвэр бүх зүйлс
  • 5 сая хүртэлх аялалын даатгал
  • Хоноглох байр, гэр, майхан, жуулчны бааз
  • Стандарт 3 хоол,Хорхог, Шорлог, Цагаан идээ
  • 7 өдрийн тээврийн зардал, Хотоос Элсэн тасархай хүртэлх 25 хүний суудалтай автобус, УАЗ-469 холбоотой зардалууд, бензин, даатгалууд гэх мэт
  • Үзвэр үйлчилгээний билетүүд, орох гарах тасалбар гэх мэт
  • Жолооч, хөтөч, тогооч нарын хоол, хоноглох байр, цалин, даатгал
  • Аялалын үнэд багтаагүй зүйлс:
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт зардалууд. Жишээ нь Бэлэг дурсгал,хувийн хэрэг лээ, гар утасны нэгж, дата, интернет, алкахол гэх мэт